Элсэлтийн ерөнхий шалгалт
ЭЕШ-ын амжилтаар Төв аймагтаа 2020, 2021 онуудад 5-р байр, 2022 онд 2-р байр, 2023 онд төрөлжсөн хичээлийн олимпиадаар 32 сургуулиас 5-р эрэмбэлэгдэж сургалтын амжилт чанар тогтмол дээшилсэн үзүүлэлттэй байна.
2022 онд
Сургалтын хоцрогдол арилгах зорилтод хүрч, Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан "ТЭРБУМ-МОД" үндэсний хөдөлгөөний хүрээнд зохион байгуулсан Улсын уралдаанд III байранд, сумын "Хөдөлмөрийн аварга хамт олон"-оор тус тус шалгарсан.
Smart Education-3
2023оны 10 сарын 10-ны өдөр Мобиком корпорацийн санаачилсан “Хүүхэд бүрт бүтэн боловсрол” уриан дор “SMART EDUCATION 3 “ төсөл хэрэгжүүлж улсын хэмжээнд хотод 2, хөдөө 6 сургуульд 110 сая төгрөгний дижитал ангийг хүлээлгэн өгсөн сургуулийн нэг болж багш сурагчид технологийн дэвшлийг сургалтандаа ашиглан хамтдаа хөгжих боломжийг бүрдүүлсэн.
Хамт олноороо
"Эрүүл мэндийг дэмжигч байгууллага"-ын 3-р шатны болзлыг 2 удаа хангасан эрүүл чийрэг хамт олон билээ.
Урлаг, Спорт
"Улсын цанын аварга", "Аймгийн хошой цанын аварга", "Номын сайн нөхөр сургууль" алдартай, нэртэй сургууль билээ.
Төв аймагтаа
Бид аймгийн "Шилдэг ногоон байгууламжтай сургууль"-иар 2016, 2018 онуудад шалгарсан хөдөлмөрч, бүтээлч хамт олон.
Манай сургуульд суралцагчдад
Хичээлээс гадуур сургалт, хүмүүжлийн ажлыг хүүхдийн нас, бие, сэтгэхүйн онцлогт тохируулан тогтмол явуулах, тэдний авьяас билгийг нээн илрүүлэх, хөгжүүлэх зорилготой үйл ажиллагаагаа явуулдаг. Хүүхдийн хүсэл тэмүүлэл, мөрөөдөлд хүрэхэд туслах чиглүүлэгч, дэмжигч, шат гүүр нь байхын төлөө бид бүхэн чин сэтгэлээсээ зүтгэж байна.
