Нийгмийн ухааны заах аргын нэгдэл

Нийгмийн ухааны заах аргын нэгдэл нь 2025-2026 оны хичээлийн жилд Монгол хэлний багш-5, Түүх-Нийгмийн ухааны багш-4, Орос-Англи хэлний багш-5, залуу багш-3 нийт 14 багшийн бүрэлдэхүүнтэй ажиллаж байна.

Бидний эрхэм зорилго: Мэдээлэл хүлээх авах, өөрийн үзэл бодолдоо илэрхийлэх , бие даан суралцах чадвартай сурагч бэлтгэхэд оршино.

Бидний үзэл санаа: Хандлага нь эерэг Харилцаа нь эерэг.

2025-2026 оны хичээлийн жилд Нийгмийн ухааны багш Э.Отгонцэцэг Ментор багшаар ажиллаж байгаа бөгөөд Цахим сургуульд 3дахь жилдээ багшилж байна.

-Монгол хэлний багш Б.Оюунчимэг бэлтгэсэн 12б ангийн сурагчид МХБШ-д 100% тэнцсэн. -Монгол хэлний багш О.Түмэндэмбэрэл УТО-ын Үндэсний бичгийн 2-ын даваанд алтан медаль.Бэлтгэсэн шавь 12а ангийн сурагч Б.Чимэдбалжинням Хүрэл медаль
-Монгол хэлний багш Н.Баттулга “Уран жиргээ” улсын уралдаанд бэлтгэсэн шавь нар нь амжилттай оролцсон.
-Монгол хэлний багш Т.Отгончимэг ЭЕШ-д бэлтгэсэн 24 сурагчийн хэмжээст онооны дундаж 612 бөгөөд аймагт 2-р байр. УИХ-ын гишүүн Б.Батжаргалын нэрэсжит сорилд гүйцэтгэлээрээ тэргүүн байр
-Түүх , нийгмийн ухааны багш С.Сарантуяа бэлтгэсэн шавь В.Шинэбаяр УТО-ын 2-ын даваанд алтан медаль. УИХ-ын гишүүн Б.Батжаргалын нэрэмжит сорилд гүйцэтгэлээрээ тэргүүн байр. ЭЕШ-ын ХОД-аар Түүхийн хичээл тэргүүн байр.
-Нийгмийн ухааны багш Э.Отгонцэцэг УТО-ын 2-ын даваанд алтан медаль.Бэлгэсэн шавь 12б ангийн сурагч Тэмүүгэ хүрэл медаль.Нийгмийн ухааны ЭЕШ-ын ХОД-524оноогоор 3-р байр
-Англи хэлний багш М.Анхзаяа бэлтгэсэн шавь 12б ангийн сурагч Ө.Хөх-Аадар мөнгөн медаль.
-Орос хэлний багш Д.Даваасүрэн УТО-ын 2-ын даваанд хүрэл медаль.

Нийгмийн ухааны заах аргын нэгдлийн багш нар сурагчдыг хөгжүүлэх чиглэлээр бийрэн бичлэгийн дугуйлан, мэтгэлцээний клуб , уран уншлагын клуб, англи хэлний ярих клуб хичээллүүлж байна. Сургуулийн ТАТ-ний дагуу үйл ажиллагааг зохион байгуулж оролцоно.

Нийгмийн ухааны ЗАН

Нийгмийн ухааны заах аргын нэгдэл

  • Багш: 14 багштай
  • Тэргүүлэх зэрэгтэй: 2 багш
  • Заах аргач: 9 багш