Байгалийн ухааны заах аргын нэгдэл
Байгалийн ухааны заах аргын нэгдэл нь Математик, мэдээлэл технологи, физик, хими, биологи, газарзүйн хичээлээр үйл ажиллагаагаа явуулдаг. Байгалийн ухааны заах аргын нэгдэл нь математикийн болон байгалийн ухааны гэсэн 2 секцед хуваагддаг бөгөөд нийт 10 багштай, үүнээс заах аргач зэрэгтэй 4 багш ажилладаг.
Байгалийн ухааны секц:
Б.Лхам Заах аргын нэгдлийн ахлагч. 4 дэх жилдээ ажиллаж байгаа залуу багш.
Х.Дулмаа (Заах аргач зэрэгтэй) 7 дахь жилдээ ажиллаж байгаа багш бөгөөд Аймгийн засаг даргын Хүндэт жуух, Боловсролын яамны хүндэт жуухаар шагнагдаж байсан.
С.Самданжигмэд (Заах аргач зэрэгтэй) 5 дахь жилдээ ажиллаж байгаа бөгөөд Монголын Сурагчдын Холбооны Тэргүүний залуу багш тэмдэг, 2024 оны аймгийн мэргэжлийн тэргүүний багшаар тус тус шагнагдаж байсан.
Т.Нямцэнд 4 дэх жилдээ ажиллаж байгаа залуу багш.
У.Цэцэгсүрэн 3 дахь жилдээ ажиллаж байгаа залуу багш..
Математикийн секц:
Ц.Гүенбаатар (Заах аргач зэрэгтэй) 35 дахь жилдээ ажиллаж байгаа бөгөөд ажиллах хугацаандаа Боловсролын Тэргүүний Ажилтан цол тэмдгээр шагнагдсан.
Б.Балдансамбуу (Заах аргач зэрэгтэй) 15 дахь жилдээ ажиллаж байгаа бөгөөд Боловсролын Тэргүүний Ажилтан цол тэмдгээр шагнагдсан.
Б.Мягмарсүрэн 2 дахь жилдээ ажиллаж байгаа залуу багш.
Э.Уранхайч 3 дахь ажиллаж байгаа залуу багш.
Б.Ариунбуян эхний жилдээ ажиллаж байгаа залуу багш нарын бүрэлдэхүүнтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна.
Байгалийн ухааны заах аргын нэгдлийн онцлог нь туршилт, судалгааг тогтмол хийж сурагчдын онолын мэдлэгийг бататгах арга зүйг анхаарч ажилладаг бөгөөд 2025-2026 оны хичээлийн жилд байгалийн ухааны хичээлийн хоцрогдлыг арилгах зорилгоор хиймэл оюун ухаанд суурилсан туршилтын арга зүйг тогтмол ашиглахаар ажиллаж байна.