Бага ангийн заах аргын нэгдэл

Нийт 16 багштай, үүнээс тэргүүлэх зэрэгтэй 1 , заах аргач зэрэгтэй 8 багштайгаар сургалтын үйл ажиллагааг зохион байгуулж байна.

Бага ангийн заах аргын нэгдэл нь лхагва гараг бүр нэгдлийн үйл ажиллагаагаа зохион байгуулж, мэдээ мэдээллээ солилцон арга зүй болон сайн туршлагаа хуваалцдаг.

2025-2026 оны хичээлийн жилд бага ангийн заах аргын нэгдэл нь:

  • Сурагч бүрийн уншаад ойлгох чадварыг дээшлүүлэхэд анхааран ажиллаж байна.
  • Ээлжит хичээлийг үр дүнтэй зохион байгуулахын тулд багш бүр идэвхтэй сургалтын нэг аргыг хичээлдээ тогтмол ашиглаж байна. Мөн үнэлгээний цахим аргыг ашиглан үнэлгээ зохион байгуулах талаар судалж байна.
  • 1-5р ангид Eduten хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. Энэ хөтөлбөр нь Финландын боловсролын системд үндэслэсэн, сурагчийн математик суралцах үйл явцыг илүү үр дүнтэй, таатай болгох зорилготой хиймэл оюун ба тоглоомчилолтой дижитал математик платформ юм. Хөтөлбөрийн онцлог нь сурагчдад бодлого бодох бүрдээ оноо, од, шагнал авдаг нь сурагчдын хичээл хийх урам зориг нэмэгддэг. Даалгавар нь тоглоом шиг тул хүүхэд өөрөө идэвхтэй суралцдаг. Алдаа, ахиц, түвшинг шууд таньж даалгавар автоматаар үнэлэгдэнэ. Хичээлийн төлөвлөгөөтэй уялдуулж шууд ашиглах боломжтой. Анги, бүлэг, түвшинд тохируулан бодлого сонгодог. Eduten хөтөлбөрийн сурагчдын ашиг тус нь : Сурагчдыг математикд дуртай болгоно, өөрийн хурдаар суралцана. Буруу хийсэн бодлогоо шууд засаж сайжруулна. Тогтмол урамшууллын системтэй (од, медаль, түвшин ахих).
  • • 3-5р ангид Pearson хөтөлбөрийг хэрэгжүүлэн ажиллаж байна. Pearson хөтөлбөр нь бага ангийн сурагчдыг цахим технологи ашиглан англи хэлийг судлах хөтөлбөр юм.
  • Нийгмийн ухааны ЗАН

    Бага ангийн заах аргын нэгдэл

    • Багш: 16 багштай
    • Тэргүүлэх зэрэгтэй: 1 багш
    • Заах аргач: 8 багш