БНСУ–ын Шинжон дунд сургууль, ИНХА коллеж, Шүүхийн ажилчдын сайн дурын “Хүслийн аялал” байгууллагатай хамтран ажилладаг, “Эрүүл мэндийг дэмжигч сургууль”, “Номын сайн нөхөр сургууль”, Аймгийн “Шилдэг ногоон байгууламжтай сургууль”, “Уран нүүдэл” шатрын клуб, 3 үеийн цахилгаан хөгжмийн хамтлаг, “Жавхаалаг багачууд” морин хуурын, Бишгүүр хөгжмийн “Солонго”, найрал дууны “Аялгуу”, мандолин хөгжмийн “Яруу эгшиглэн” хамтлагуудтай.
Х.Энхтуяа

Захирал: Х.Энхтуяа

  • Мэргэжил: Багш
  • Боловсрол: Хэл шинжлэл,боловсролын удирдлагын магистр

Захирлын мэндчилгээ

Инээд хөөр, баяр баясал цалгиж, амжилт бүтээл ундарсан Борнуур сумын Ерөнхий боловсролын сургуулийн вэб хуудаст зочилж буй эрхэм та бүхэнд амар амгалан, сайн сайхныг ерөөе. 88 жилийн түүхтэй манай сургууль өнөөдөр 934 сурагч, 79 багш, ажилтантайгаар сургалт- хүмүүжлийн үйл ажиллагаагаа амжилттай явуулж байна. Төв аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2016 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 40 дүгээр тогтоолоор Монгол Улсын Баатар Дуламдоржийн Самдангийн нэрэмжит сургууль болсон.

Манай сургууль Мобиком корпорациас хэрэгжүүлсэн “Smart Education 3” төсөлд хамрагдаж дижитал ангитай болсон нь технологийн дэвшлийг сургалтад үр дүнтэй ашиглах өргөн боломжийг нээв. Ингэснээр сурагчдын судлах, шинжлэх, бүтээх чадварыг хөгжүүлэх, өндөр хурдны интернетэд тулгуурлан дэлхийтэй зэрэгцсэн боловсролыг орчиндоо авах нөхцөл бүрдэж, “Гэрт ойр сургууль – хамгийн сайн сургууль” болох зорилтоо улам бататган ажиллаж байна.

Хамт олон маань суралцагч төвтэй, чанартай боловсролыг эрхэмлэн ажилласны үр дүнд элсэлтийн шалгалтын амжилтаар – 2020, 2021, 2023 онд аймагтаа 5-р байр, – 2022 онд 2-р байр, – 2024 онд 3-р байр, олимпиадын дүнгээр 6-р байрт шалгарсан бахархам амжилтаар түүхээ бичсээр байна. “Номын сайн нөхөр – сургууль, хамт олон”, “Эрүүл мэндийг дэмжигч байгууллага” хөтөлбөрийн III шатны болзлыг 2 удаа хангаж, ногоон орчин бүрдүүлэлтээр аймагтаа дэд болон тэргүүн байр эзэлж “Шилдэг ногоон байгууламжтай байгууллага”-аар шалгарсан. 2022 онд сурлагын хоцрогдол арилгах болон Монгол Улсын Ерөнхийлөгчийн “Тэрбум мод” хөдөлгөөний хүрээнд зохион байгуулагдсан улсын уралдаанд III байр, сумын “Хөдөлмөрийн аварга хамт олон” цол өргөмжлөл хүртсэн нь бидний хамтын хичээл зүтгэлийн бодит илрэл юм.

Сургуулийн гадаад хамтын ажиллагаа жилээс жилд өргөжин тэлж, БНСУ-ын Инчеоны Инха коллеж, Шинжон дунд сургуультай шефийн харилцаа тогтоон туршлага солилцох, багш сурагчийн солилцооны хөтөлбөр хэрэгжүүлэх чиглэлээр амжилттай ажиллаж байна. БНСУ-ын шүүхийн ажилчдын сайн дурын байгууллагатай 11 дэх жилдээ хамтран ажиллаж, сургалтын орчин, ногоон байгууламжийг сайжруулах, шилдэг төгсөгчдөд сургалтын тэтгэлэг олгох зэрэг олон бүтээлч ажлыг хэрэгжүүлж байна.

Бид шинэ зууны эзэн, чадварлаг, зөв монгол иргэнийг төлөвшүүлэх эрхэм зорилгын дор өдөр бүр хичээнгүйлэн ажилласаар байна. Бидэнтэй хамтран ажиллаж, дэмжин тусалж ирсэн эцэг эх, асран хамгаалагч, олон нийт болон хичээнгүйлэн суралцаж буй шавь нартаа гүн талархал илэрхийлье. Хамтдаа бүтээсэн амжилтаа улам бүр бататган, ирээдүйн гэрэл гэгээтэй зорилго, үйлс рүү улам урагш ахицгаая.

ОЮУНЛАГ, ХҮНЛЭГ ИРЭЭДҮЙГ БИД БҮТЭЭНЭ.