Smart Education - 3
Мобиком корпораци " Хүүхэд бүрт бүтэн боловсрол" уриан дор "Smart education 3 " төслөө Улаанбаатар хотын 2, орон нутгийн 6,
нийт 8 сургуульд хэрэгжүүлж, 12,500 гаруй сурагчийг дижитал самбар, chromebook, виртуал орчинд хичээлээ үзэх боломжтой VR төхөөрөмж, өндөр хурдны интернэт,
тухайн төхөөрөмжөөр үзэх хичээлийн контентууд бүхий иж бүрэн дижитал ангид суралцах орчин нөхцөлөөр хангаж байна. Орон нутгийн 6 сургуулийн нэгээр
Төв аймгийн Борнуур сургууль сонгогдсонд бид бүхэн туйлын баяртай байна. БАЯРЛАЛАА "МОБИКОМ".