Ангилал : Шинэ мэдээ | Дэд ангилал : Шинэ мэдээ 2025-12-01 14:51:05-д нийтэлсэн.
Энэ хичээлийн жилээс Mozaik education(www.mozaweb.mn) платформыг 6-12 ангийн төрийн өмчийн сургуулийн бүх багш, сурагчид хэрэглэх боломжтой боллоо.
Багш: Хичээл зохион байгуулах бүх үе шатанд цахим орчныг үр дүнтэй ашиглах, суралцагчийн ахицыг бодит өгөгдлөөр үнэлэх боломжтой болно.
Суралцагч: Хичээлээ илүү ойлгомжтой, сонирхолтойгоор үзэж, бие даан суралцах, өөрийн ахиц дэвшлийг тогтмол харах боломжтой.
Мөн түүнчлэн Цаасан сурах бичгийн хүртээмжийн асуудлыг шийдвэрлэж, баяжуулсан цахим сурах бичгээр мэдлэгээ гүнзгийрүүлэх шинэ боломж нээгдэнэ.