”БИДНИЙ ДУУ ХООЛОЙ” ХҮҮХДИЙН ЧУУЛГАН
Ангилал : Шинэ мэдээ |
Дэд ангилал : Шинэ мэдээ 2025-12-01 15:19:43-д нийтэлсэн.
”БИДНИЙ ДУУ ХООЛОЙ” ХҮҮХДИЙН ЧУУЛГАН
•”Бидний дуу хоолой” хүүхдийн чуулган хэлэлцүүлэг хэлбэрээр зохион байгуулагдан 5-12дугаар ангийн төлөөлөл сурагчид оролцов.

Чуулган нь хүүхдүүдийн эрх, оролцоог дэмжих, тэдний санал бодлыг сонсох зорилготой.

Хүүхдүүд тулгамдсан асуудлуудаа (эрүүл мэнд, хамгаалалт, боловсрол, орон нутгийн орчин г.м) чөлөөтэй илэрхийлж, сургууль, орон нутгийн удирдлагуудад хүргэлээ.

Чуулганд сургуулийн захирал, нийгмийн ажилтан, сумын нийгмийн ажилтан нар оролцов.

Энэ үеэр сурагчдын бүтээлээр үзэсгэлэн гаргаж, Болор эгшиг морин хуурын хамтлаг, Эрчис бүжгийн хамтлаг ая дууны мэндчилгээ дэвшүүллээ.