🇲🇳🇾🇹ИНЧОНЫ БОЛОВСРОЛЫН ХӨГЖИЛТЭЙ ТАНИЛЦСАН УУЛЗАЛТ, СОЛИЛЦОО🇲🇳🇾🇹
Ангилал : Шинэ мэдээ |
Дэд ангилал : Шинэ мэдээ 2025-12-01 15:25:57-д нийтэлсэн.
Энэ удаагийн үйл ажиллагаа багш
нарын чадавхыг дээшлүүлэх хөтөлбөрүүдийн үр дүнд хоёр улсын боловсролын салбарын хоорондын гүүрийг улам батжуулж, харилцан ойлголцол, итгэлцлийг гүнзгийрүүлсэн чухал алхам боллоо. Үүний үр дүнд олон шинэ санаачилга, бүтээлч төслүүд хэрэгжин эхэлж, сурагч бүрт илүү чанартай, хүртээмжтэй боловсролыг хүргэхэд хамтран ажиллах болно.
Цаашид бид хамтын ажиллагааны цар хүрээг өргөжүүлж, технологи, мэргэжлийн боловсрол, цахим сургалтын чиглэлээр шинэ, бодитой төслүүдийг хамтран хэрэгжүүлэхийн төлөө үргэлжлүүлэн ажиллах болно.
Хоёр улсын боловсролын ирээдүй улам өргөжин дэвжиж, үр өгөөж нь арвижин өсөн нэмэгдэх болтугай.
Урт хугацаанд тууштай хамтран ажиллаж үйл ажиллагаанд оролцсон Баянзүрх дүүргийн 44-р сургууль, Төв аймгийн Борнуур сургуулийн захирал болон хамт олонд гүн талархал илэрхийлье.Инчон хот 2025.11.26-29.